Цогцолборт сурч амьдардаг хүүхэд залуус
нь хамран суралцах тойргийн цэцэрлэг, ЕБС, коллеж, Их дээд сургуульд
суралцахаас гадна төвдөө амьдрах ухааны болон мэргэжлийн сургалтуудад давхар
хамрагддаг.
Хүүхдүүдийн сурч хөгжих орчин нөхцлийг сайжруулах,
биеийн тамир спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлж зорилтот бүлгийн
хүүхдүүдэд зориулж БНХАУ-аас монгол
улсад суугаа ЭСЯ-аас 200 мянган юаны
хандиваар хөл бөмбөгийн спортын иж бүрэн
талбайг барьж байгуулахад дэмжлэг үзүүлсэнд хөл бөмбөгийн спортоор хичээллэгч хүүхэд
залуус маань талархан хүлээж авлаа.
Тус цогцолборын Хөл бөмбөгийн бага,
дунд, ахлах насны ангиллын багийн
тамирчин хүүхдүүд маань улс нийслэлийн олон уралдаан тэмцээнд 2010 оноос хойш
тасралтгүй амжилттай оролцон, үндэсний лиг, шигшээ багийн тамирчдыг түрүүлэн
гаргасан билээ. Хөл бөмбөгийн хүүхдүүд өөрсдийн гэсэн зориулалтын талбайтай
болсноор бэлтгэл сургуулилтаа хийх боломж бүрдэж, их спортдоо улам их амжилт
гаргах урам зориг дүүрэн байна.
No comments:
Post a Comment