Unbound mongolia ТББ -аас зохион байгуулсан хүн худалдаалах гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах нь багц сэдвийн доор 2017
оны 05 дугаар сарын 15-наас 2017 оны 06 сарын 02 хооронд 5 удаагийн модуль
сургалтыг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нийгмийн
ажилтан бусад ажилчдад зохион байгууллаа.
Сургалтанд цогцолборын дарга Б.Лхамсүрэн, Хүүхдийн
асуудал харицсан нийгмийн ажилтан Б.Батпүрэв, Хүүхдийн эрхийн ажилтан
Д.Баярцогт, Хүүхдийн төвийн сэтгэл зүйч Б.Балцэцэг, бүлэг удирдсан нийгмийн
ажилтан С.Цэндээхүү, С.Дашням, Залуучуудын төвийн сэтгэл зүйч Б.Оюун- Эрдэнэ,
ээлжийн нийгмийн ажилтан Н.Цэрэндаваа, М.Солдат нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй
хамрагдлаа. Тус модуль сургалт нь Хүний наймаанд өртсөн хохирогчидод хэрхэн
туслах, түүний хор хөнөөлийн талаар болон, порнографийн хор уршиг хэрхэн тэмцэх
талаар сургалт зохион байгуулж гэрчилгээ олгосон.
No comments:
Post a Comment