Мөнхийн инээмсэглэл” ХХК-ны “Family dent” шүдний эмнэлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд 5 дахь жилдээ манай байгууллагай хамтран ажиллаж байна.Энэ хугацаанд зорилтот бүлгийн давхардсан тоогоор 720 гаруй хүүхдэд амны хөндийн үзлэг, зөвөлгөө өгч ломбо, сувгийн эмчилгээ зэргийг үнэ төлбөргүйгээр хийн эмчлэн эрүүлжүүлсэн байна.
2017 оны 8 дугаар сарын 4,5 ны өдрүүдэд тус эмнэлэгийн эмч нар манай цогцолборын харъяа “ОД” зусланд ирж тус төвийн амрагч хүүхдүүдэд шүд, амны хөндийд үзлэг, эмчилгээ хийн эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг үргэлжлүүлэн тус эмнэлэгт хуваарийн дагуу эмчлэхээр боллоо.
Хүүхдийн эрүүл мэндийн төлөө сэтгэл гаргаж хамтран ажилладаг тус эмнэлэгийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
No comments:
Post a Comment