2017/08/31

“ЭРДМИЙН БАЯР”

Тус цогцолборын 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт “Эрдмийн баяр”амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил 1-р ангид шинээр элсэн орж  байгаа  4 бяцхан шавьдаа байгууллагын  удирдлагууд хичээлийн хэрэгсэлтэй цүнх гардуулж, эрдмийн их далайд аялах уртын урт аялалд нь амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөлөө.







Эрдмийн баярын үйл ажиллагаанд тус цогцолборт амьдарч байгаад  БНХАУ-ын Зам тээврийн их сургуулийг 2017 онд Зам гүүрийн инженер мэргэжлээр амжилттай сургалцаж төгссөн С.Баттулга хүрэлцэн ирж хүүхдүүд, дүү нартаа эрдэм номд хичээн суралцахыг захиж, удирдлагууд, багш нартаа талархал илэрхийлэн мэндчилэв.




Шинэ хичээлийн жилийн анхны хонхыг шинэхэн сурагч Н.Мөнх-Эрдэнэ, Э.Энхдөлгөн нар жингэнүүлж, хүүхэд бүхэн баяр хөөртэйгээр сургуулийн зүг хөдөллөө.







No comments:

Post a Comment