Японы SSER байгууллагаас 2017
оны 09 дүгээр сарын 03-11-нд зохион байгуулагдсан “ГОВЬ МАРАФОН-2017” олон
өдрийн гүйлтийн тэмцээнд төвийн залуу Ж.Батцоож амжилттай оролцон тэргүүн байр эзэлж “Шилдэг тамирчин” цомын
эзэн боллоо.
Монгол,
Япон тамирчдын харилцаа, хамтач байдлыг бий болгох, бие биенээсээ туршлага
судлах, Монголын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг тамирчдыг нээн
илрүүлэх зохион байгуулсан олон өдрийн гүйлтийн тэмцээнд Ж.Батцоож 225км замыг
30 цаг 14 минут 33 секундад туулсан амжилтаараа тэргүүн байр эзэлсэн.
Олон өдрийн
турш шантралгүй зүтгэж, өөрийн авьяас чадвараа нээн харуулж, эх орныхоо нэрийг
гаргасан тамирчин охиндоо баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
No comments:
Post a Comment