2017/09/28

Ургацын талбай өнгөтэй байна


Цогцолбор нь хүүхдүүдийнхээ хэрэгцээний төмс хүнсний ногоог байгууллагын харьяа “Од” зуслангийн ногооны талбайд тарьж ургуулдаг. Байгууллагын багш ажилчдаас бүрдсэн баг 2017 оны 09 дүгээр сарын 18 наас 22 ны хооронд "Ургац хураалт 2017" -г амжилттай зохион байгууллаа. 








Хавар хүлэмжид салатны навч, улаан лооль,  өргөст хэмх тариалснаас   230 кг өргөст хэмх, 30 кг улаан лооль, салатны навчыг тус тус хурааж аван зусланд хүүхдүүдийнхээ хоол хүнсэнд хэрэглэсэн.

1 га талбайд төмс тариалсан ба энэ жил гантай, хортон шавьж ихтэй жил байсан ч арчилгааг сайн хийж 10 тн орчим төмс хурааж авлаа. 




Зуны турш төмс хүнсний ногоогоо тарьж ургуулах, арчилах ажлыг хариуцан зохион байгуулсан байгаль экологийн багш болон “Эко” бүлгийн хүүхдүүддээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

1 comment:

  1. Мундаг юм аа амжилт хүсэе

    ReplyDelete