НЗД-ын дэргэдэх Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн
Тусгай Цогцолбороос Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсан түүхт 378 жилийн ойг угтаж Гэр бүл хүүхэд залуучуудын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, Нийслэлийн хүүхдийн төлөө
зөвлөл, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн халамж асрамжийн төвүүдийн
удирдлага, мэргэжилтнүүдийг урьж хүүхэд хамгааллын асуудлаар санал солилцож,
цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Хүүхэд хамгаалал-хамтын
ажиллагаа” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт хүүхэд хамгааллын асуудал эрхэлсэн төрийн
анхан шатны үйлчилгээний, гүйцэтгэх, бодлогын түвшний тогтолцоонд ажиллаж
байгаа төлөөлөл оролцож хүүхэд хамгааллын өнөөгийн тулгамдаж буй асуудал, хараа
хяналтгүй хүүхдүүдэд авах арга хэмжээ, салбар дундын ажлын уялдаа холбоо,
зохицуулалтын талаар санал мэдээлэл солилцож, зохих гарц шийдвэрүүдийг
хэлэлцсэн үр дүнтэй ажил боллоо.
This comment has been removed by the author.
ReplyDelete