Хүүхдийн төвийн охидын өөрсдийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, биеэ зөв авч явах дадал чадвар эзэмшүүлэх, охидын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор “Охидын нэг өдрийн аялал”-ыг бүлгийн багш нар зохион байгууллаа.
Аялалын хүрээнд аль ч сургуулийн сургалтын хөтөлбөрт байдаггүй хувь хүний хөгжилд анхаарсан, богино хугацаанд эрчимжүүлсэн өөртөө итгэлтэй байдал, зорилготой амьдрал сэдвийн дор лекц уншиж, одоо байгаагаасаа илүү эрч хүчтэй, гоо зүйн мэдлэгтэй, зөв алхаа гишгээтэй, хувь хүний соёлыг өөртөө бий болгох үүднээс тайзны алхаа гоо зүйн мэдлэгийн практик хичээлийг “Андра” академийн багш Энхтуяа орсон.
Мөн нөхцөл байдалд эерэг хандлагаар хандах, өөрийн ур чадвараа үнэлэх, илүү нээлттэй хүсэл тэмүүлэлтэйгээр бусадтай харилцах, эерэг хандлага төрүүлэх, үр дүнтэй харилцааг хэрхэн бий болгох зорилгоор “Dale Carnegie Training Mongolia” байгуулгатай танилцан сургагч багшийн үнэ цэнэтэй сургамжтай сургалтад хамрагдсан. Сургалтын дараа нийт охидтойгоо хамт “Light” зургийн галерейд уран сайхны зургаа хамтдаа татуулж, хүсэл мөрөөдөл, хайртай хүмүүсийнхээ төлөө дотроо бясалгаж Гандантэгчилэн хийд орж залбирцгаалаа.
Хүүхдүүдийн маань оюун ухаан, зүрх сэтгэл, гоо зүй, урам зориг, хүсэл мөрөөдөлд үнэтэй хөрөнгө оруулсан “Dale Carnegie Training Mongolia”, “Андра академи”, “Light” уран зургийн студийн хамт олонд гүнээ талархснаа илэрхийлж байна.
No comments:
Post a Comment