2017/11/29

Үлэмж цаглашгүй номын музей үзлээ



Тусгаар тогтнолын өдрийг угтаж  Цогцолборын багш, ажиллагсад Үндэсний номын санд байрлах “Ховор ном”- ын музейг үзлээ. Монголчууд наанадаж мянган жилийн бичиг үсэг, ном хэвлэлийн түүхтэй бөгөөд он цагийн уртыг туулах хар цаас, цалин цагаан мөнгөн цаасан дээр алт, мөнгөөр бичиж, оюу, шүр, сувдаар урлаж үлдээсэн эрдэнэсийн цуглуулга болсон Их хөлгөн судруудыг үзэж сонирхлоо.



Мөн Есөн эрдэнийн ганжуур /1911 он/, Жадамба /МЭ I зуун/, Монгол Ганжуур /1629 он/, Адууны дэлний ширхэг хялгасаар 5 см ам дөрвөлжин цаасан дээр “Ногоон Дарь эхийн тууж”-ийг бичсэн байх ба Монголын үндэсний ой санамжийг агуулсан Угийн бичгүүд хадгалагдан байгаатай танилцсан маань бахархууштай үйл явдал юм.


No comments:

Post a Comment