Хүүхдийн төвийн “Алтангадас” бүлэгт харьяалагддаг Баянзүрх дүүргийн “Амгалан клуб”-т хичээллэдэг 3 охид Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зохион байгуулагдсан Завхан аймгийн чөлөөт бөхийн холбооны нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах “Zavkhan cup” тэмцээнд 2017 оны 10 дугаар сарын 29 өдөр амжилттай оролцлоо.
Уг тэмцээнд 12-18 насны нийт 300 гаруй хүүхэд оролцсон бөгөөд 38 кг-ийн жинд барилдсан О. Түмэнжаргал хүрэл медаль, 40 кг-ийн жинд барилдсан У. Номин хүрэл медаль хүртэж аяны богц, амжилт дүүрэн яваад ирлээ. Баянзүрх дүүргийн “Амгалан” клубын Д. Гал-Эрдэнэ дасгалжуулагчтай баг хамт олноос 14 хүүхэд “Zavkhan cup” тэмцээнд оролцсноос 9 хүүхэд амжилт гарган медаль авч багаараа гуравдугаар байр эзлэн цомын эзэд болцгоосон байна.
Спортоор дамжуулан өөрийгөө хөгжүүлж, төлөвшүүлж, эр зориг, эрч хүчийг мэдэрч, ялалт, ялагдлыг даван туулж байгаа охиддоо их спортын оргилд гарахыг хүсэн ерөөе.
No comments:
Post a Comment