Нэгжүүдийн дүрмээр хүлээсэн үүргийн биелэлт, мэргэжлийн
нийгмийн ажил болон туслах ажил
үйлчилгээ, Хүүхдийн асрамж, халамж,
хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага
MNS 5852:2008 стандартын хэрэгжилтийн
биелэлтэнд хяналт тавих шалгалтуудыг төлөвлөгөөний дагуу холбогдох
мэргэжилтнүүдийн оролцоотойгоор 2017 оны 11-р сард зохион байгуулан явууллаа.
Тус шалгалтаар залуучуудын төв, эмнэлэг, аж ахуйн албаны
үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг явуулсан бөгөөд эдгээр нэгжүүдээс 2017
оны хэмжээнд ноцтой дутагдал, зөрчил
гараагүй ба өөр өөрсдийн дүрмээр хүлээсэн үүргээ зохих түвшинд гүйцэтгэж байна.
Шалгалтын явцад сайшаалтай болон засаж сайжруулах
асуудлуудыг тухай бүрт нь хариуцсан ажилтнуудтай ярилцан ойлгуулсаны зэрэгцээ
нэгж бүрийн дүгнэлтэнд тодорхой асуудлуудаар зөвлөмж гарган өгсөн бөгөөд
биелэлтийг нь 2018 оны 4,5-р саруудад
эргэн шалгах юм.
No comments:
Post a Comment