Хүүхэд залуусын хамгийн
ихээр хүсэн хүлээдэг шинэ жилийн баярын үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын
27-нд аз жаргал, баяр баясал, дуу хуур, хөгжим бүжиг, итгэл найдвар, ахиц амжилт
дүүрэн зохион байгуулагдаж, хүүхдийн төлөө зүрх сэтгэл нь цохилж байдаг хамтран
ажилладаг хамт олон байгууллага, хувь хүмүүс хүрэлцэн ирж баяр дээр баяр нэмж
сүлд модны наадам сүрлэг сайхан болж өндөрлөлөө.
2017 ондоо сурлага
хөдөлмөр, урлаг спортоороо бусдыгаа хошуучлан манлайлж, үлгэр дууриалал болсон
хүүхэд залуусаа урамшуулан шагналын хур буусан сайхан шинэ жил болсон.
ü
Монголын Залуучуудын Холбооны “Шилдэг залуу” алтан медалиар Ж.Батцоож
ü
Монголын Хүүхдийн Ордоны “Эрдэм” алтан медалиар А.Анужин
ü
Монголын Хүүхдийн Ордоны “Эрдэм” алтан медалиар Б.Ням-Очир
ü
Цогцолборын “Шилдэгийн шилдэг хүүхэд”-ээр Ж.Ерөөлт
ü
“Оюунлаг” хүүхдээр Э.Отгонбаяр
ü
“Авьяаслаг” хүүхдээр Б.Энхзул
ü
“Спортлог” хүүхдээр О.Оюунболд
ü
“Хөдөлмөрч” хүүхдээр Б.Солонго
ü
Ахиц амжилтын эзэн О.Одцэцэг
ü
Ц.Алтанзагас “Нацагдорж тэмдэгтэн” медаль
ü
“Шилдэг бүлэг”-ээр Н.Цэгмэд багштай хөвгүүдийн “Ирээдүй” бүлэг
ü
“Шилдэг сургалт”-аар Соёлгэрэл багштай “Оёдол”-ын сургалт тус тус шалгарч
шагнагдлаа.
Бидний урилгыг хүлээн авч халуун дотно мэндчилгээ дэвшүүлж,
хүүхдүүдэд маань бэлэг гардуулж, бяцхан зүрхэнд нь аз жаргал авчирсан “Заамар
Голд” ХХК,”MCS Coca- Cola” ХХК, “Асралт төв” ТББ, “Агундра” ХХК болон ирсэн нийт
зочиддоо хүүхдүүдийнхээ өмнөөс баярлаж талархснаа илэрхийлж ирж буй ондоо ажил
үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
No comments:
Post a Comment