2018/03/07

“Номонд багтсан ертөнц-2” үзэсгэлэн


Номын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг “Номонд багтсан ертөнц-2” үзэсгэлэнд 8 байгууллага болон хувь хүмүүсийн хандиваар өргөсөн 136 номыг дэлгэн үзүүлж,  хүүхэд  багачууд, багш, ажиллагсдад  номын талаар мэдээлэл өгөн, ном унших сонирхлыг нь дэмжсэн үйл ажиллагаа боллоо.




Тус номын үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, БНСУ-аас Монгол улсад суугаа  Элчин сайд  У.Сун  болон бусад албаны хүмүүс үзэж сонирхлоо.



Мөн ардынхаа өв уламжлжлаас суралцах, зүйр цэцэн үгийн баялагийг нэмэгдүүлэх зорилгоор “Чихэр идвэл араанд уусдаг, Зүйр цэцэн үг цээжилвэл толгойд үлддэг” сэдвийн дор уншигч хүүхэд багачууд, хамт олны сэтгэлд хүрсэн үр дүнтэй үзэсгэлэн гарлаа.



No comments:

Post a Comment