Жил бүрийн хавар Цогцолборын номын сангаас Монголын
үе, үеийн яруу найрагчдын уран бүтээлээс уншиж, утга агуулгыг сайтар ойлгон
цээжлэх, шүлгийн урын сангаа баяжуулан, уран тод, яруу эгшиглэнтэй уншиж,
хүн бүрийн сэтгэлд хүргэх зорилгоор яруу найргийн “Уран жиргээ” уран уншлагын
наадмыг зохион байгуулдаг уламжлалтай.
“Уран жиргээ-2018” наадамд урилгаар “Л.Галмандах сан”-гийн
тэргүүн Г.Тунгалаг, жүжигчин Т.Жинжмаа болон наадмын үйл ажиллагааг ивээн
тэтгэсэн Ө.Онон нар оролцлоо.
Уран
уншлагын уралдаанд Цогцолборын нийт 48
хүүхэд залуус, 16 багш ажиллагсад оролцож,
4 насны ангилалд тэргүүн, дэд, гутгаар
байруудад шалгаруулан өргөмжлөл,
алт, мөнгө, хүрэл медалиар шагнаж урамшуулав.
No comments:
Post a Comment