Ахлах дунд ангийн охидуудын дунд гоо зүйн хүмүүжил олгох,
биеэ зөв авч явах соёлыг эзэмшүүлэх зорилгоор жил бүр “Монголжингоо-2018”
тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.
“Монголжингоо-2018” тэмцээнд нийт 13
охид оролцож flashmob бүжиг, гоёлын хувцас, авьяас чадвар, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, охидын
өөрсдийн оёж, чимэглэсэн “Дэрвэгэр
юбка”-ны үзүүлбэр, асуулт хариулт гэсэн 7 төрлийн үзүүлэлтээр дүгнэж тэргүүн,
дэд, хоёрдугаар байруудыг шалгаруулав.
“Монголжингоо-2018” охиноор Энхбаярын Амарзаяа бусдыгаа манлайлан шалгарч өргөмжлөл, титэм,
дурсгалын зүйлээр шагнууллаа.
Өсвөр насны охид “Монголжингоо”
тэмцээнд оролцох маш их хүсэл тэмүүлэлтэй болж, гоо зүйн мэдлэг боловсролдоо
анхаарч эхэлж байна.
2018.03.28 ны тэмцээнийг шүүх урилгаар Андра академд
загварын алхаа, гоо зүйн багш/ “Miss World Mogolia-2017”
тэмцээний гутгаар байрын шагналтай Батжаргалын Мөнхчимэг/, “Гоёл”
тэмцээний амжилттай оролцогч Элбэгсайханы Нандин-Эрдэнэ Андра академын загвар
өмсөгч нар ажиллалаа.
No comments:
Post a Comment