2018/05/14

Мод тарих өдрөөр бид

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд  2018 оны 05 дугаар 12-ний өдөр Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын нийт бие бүрэлдэхүүн байгууллагын гадна талбайн ногоон байгууламжийг баяжуулж цэцэг, модны тоог нэмэгдүүлэхээр 259м2 талбайд 5 төрлийн 38 ширхэг мод, бут, сөөгийг тарьж, 101,9м газрыг нэг наст ургамал болох

Хун цэцэг

Хилэн цэцэг

Зиня цэцэг

Эрвээхий цэцэг

Мандарваа цэцэг


зэрэг нийт 5 төрлийн 350 ширхэг цэцгийн  үр сэлгээг газрын хөрсөнд шилжүүлэн 
суулгах ажлыг хийсэн.  Энэхүү ажилд  нийт 127 багш, ажилчид, хүүхэд, залуус 
оролцож ажлыг амжилттай  явуулсан.


Мөн тус өдөр багш ажилчид өмнөх жилүүдэд тарьж ургуулсан модны арчилгаа тордлогоо, таналт, цэнэг усалгаа болон ногоон байгууламжийн хогийг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцсон.

Цаашид байгууллагынхаа ногоон байгууламжийг илүү сайжруулахын зэрэгцээ мод бут сөөгийг болон цэцэг ургамлын тоог олшруулж ажиллана.

            

No comments:

Post a Comment