Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан
цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан, нарлаг зуны
энэ л өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах
өдрөө хүүхдүүд маань баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ. Энэхүү хүүхдийн баярын үйл ажиллагааг амьдрах
ухааны болон мэргэжлийн сургалтын багш нар амжилттай зохион байгуулж хүүхдүүдээ
баярлууллаа.
Тус
үйл ажиллагааны хүрээнд дуучин Репер Gee хүүхэд багачуудыг Тэнгис кино театрт кино үзүүлж,
MCS
группээс хүүхдүүдийг нэг өдөр парк дээр
тоглуулж баярлуулсан ба 6 дугаар сарын 1-ний өдөр Хүүхдийн төвдөө баяраа тэмдэглэж, 2018 оны эхний хагас жилд сурлага, спорт,
авьяас чадвараараа шалгарсан 11 хүүхдийг шагнаж урамшууллаа.
Мөн баярын
өдрөөрөө Монголын Хүүхдийн Ордонд авьяаслаг хүүхдүүдийн тоглолтыг үзэж,
Нийслэлийн Засаг Даргын гарын бэлгийг гардан авсан.
Хүүхдийн төлөө хамтран ажилласан та бүхэнд баярлалаа.
Сайн үйлс дэлгэрэх болтугай
No comments:
Post a Comment