Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын гишүүн орнууд жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийг тамхины
эсрэг өдөр болгон тэмдэглэн ирсэн бөгөөд 2018 оны энэ өдрийг “Тамхи зүрхэнд
хортой-тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” гэсэн нэгдсэн уриан дор тэмдэглэхээр болсон. Нийслэлийн Засаг даргын
Тамгын газар энэ аяныг дэмжин харьяа агентлаг байгууллагуудыг хамтран оролцох уриалга
гаргасныг дэмжин манай байгууллага 2018
оны 5 дугаар сарын 15-аас 6 дугаар сарын 15 хооронд “Тамхины ишгүй байгууллага-Тамхигүй орчин” аяныг зохион байгууллаа.
Тус аяны хүрээнд “Тамхигүй ирээдүй-эрүүл ирээдүй” сэдэвт
сургалтыг 05 дугаар сарын 31 өдөр Хүүхдийн төвийн 11-16 насны хүүхдүүд,
Залуучуудын төвийн 16-18 насны хүүхдүүдэд тус тус сургалт зохион байгуулж
хүүхдийн өөрөө удирдах зөвлөлийг идэвхижүүлэн цогцолборын хэмжээнд болон
цогцолборын ойр орчмын талбайд тамхи татаж буй хүмүүст нөлөөлж торгуулийн арга
хэмжээг авах ажлыг өрнүүлсэн ба тус торгуулиас олсог орлогыг хүүхдийн өөрөө
удирдах зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт болгохоор цогцолборын удирдлага
шийдвэрлэснээс гадна хүүхдийн орчин тамхигүй орчин гэсэн зурагт хуудас,
анхааруулга, санамжуудыг хүүхдүүд өөрсдийн гараар зурж байрлуулан аянд идэвхитэй
оролцсон.
Тус ажлыг зохион байгуулхад идэвхи
санаачлагатай оролцож үе тэнгийнхнийхээ түүчээ болсон хүүхэд залуустаа
баярлалаа.
No comments:
Post a Comment