Говь
ХК нь Монголчуудын бахархал болсон ноос ноолуураар чанар, дэгжин байдлыг
илэрхийлэхүйц хувцсыг урлан Монголынхоо нэрийг дэлхийд алдаршуулж байгаа томоохон
үндэсний үйлдвэрүүдийн нэг билээ. Энэ компаний хамт олон дэлхийд алдартай
Монгол брэндүүдийг үйлдвэрлэхээс гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол
орныхоо сайн сайхны төлөө олон сайхан үйлсийг хийж бусдын төлөө сайн үйлсийг
бүтээж байгааг нь харахад таатай байна.
Энэхүү сайн үйлсийнхээ түүчээ болгон
манай байгууллагын хүүхдүүдийн ая тухтай амьдрах нөхцөл бололцоог сайжруулахад
дэмжлэг үзүүлж хүүхэд бүрд ор дэрний цагаан хэрэглэл, охидод ариун цэврийн
хэрэглэлийг бэлэглэж хүүхдүүдийг маань маш их баярлууллаа.
Хүүхдүүдийн сайн сахйны төлөө үнэтэй
хувь нэмэр оруулан хамтран ажилласан “ГОВЬ” ХК-ний хамт олонд халуун талархал
илэрхийлж та бүхний цаашдын урлан бүтээх их үйлсэд тань өндөр амжилт хүсье.
No comments:
Post a Comment