2018/09/27

НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэл дүүргүүдийн ГБХЗХХ-ийн удирдлагууд гэр бүлийн хувилбарт үйлчилгээний шинэ загвартай танилцлаа

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэл, 9 дүүрэгт хэрэгжүүлсэн Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа, түүнд зарцуулагдсан төсөвт тайлан хэлэлцүүлгийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны 09 цагаас 13 цагийн хооронд Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын танхимд нээлттэй хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга С.Амарсайхан болон НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал гишүүд Ц.Одонтунгалаг, М.Эрдэнэтуяа нар мөн НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийгмийн хөгжлийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Чингүүнжав, ЗГХА-ГБХЗХГ-ын санхүү хэлтсийн ахлах эдийн засагч Мөнхболор нар оролцож Нийслэл дүүрэгт хэрэгжсэн 1-09 сар хүртэлх хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг сонсож санал дүгнэлтээ хэлэлцлээ.

Энэхүү хэлэлцүүлгийг Нийслэлийн 9 дүүргээс хараа хяналтгүй, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг хүлээн авч нийгэмшүүлэн төлөвшүүлэх 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг халамж асрамжийн төв дээр зохион байгуулсан нь онцлог байсан ба оролцогчдыг  шинээр бүтээн байгуулсан гэр бүлийн хувилбарт үйлчилгээтэй танилцуулсан нь удирдах төвшиний хүмүүсийг бодит байдалтай танилцан цаашид анхааралдаа авч  ажиллахад нь түлхэц болсон юм.  




Хэлэлцүүлгийн үеэр Цогцолборын дарга Б.Лхамсүрэн хараа хяналтгүй хүүхдүүдэд үзүүлж байгаа үйлчилгээгээ танилцуулахын зэрэгцээ хүүхдийн “Од“ зуслангийнхаа шинэ зураг төслийг үзүүлэн ирэх оны төсөвт тодорхой зардалыг тусган шийдвэрлэж өгөх талаар хүсэлт тавьсан бөгөөд НИТХ-ын дарга болон төлөөлөгчид асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэж өгөх талаар тодорхой хариу өгсөн нь талархууштай байлаа.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа хөгжил төлөвшлийн төлөө нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж байгаа бүх байгууллагууддаа ажлын амжилт хүсье.  






No comments:

Post a Comment