Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Цагдаагийн ерөнхий газартай
хамтран иргэд, тэр дундаа өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт
хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой
хэрэглээг бий болгох зорилготой “UNFRIEND ХӨДӨЛГӨӨН”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ аяны хүрээнд БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтэс
цагдаагийн “Сүлд” чуулгатай хамтран “UNFRIEND”
АЯНД НЭГДЭЦГЭЭЕ өдөрлөгийг манай байгууллага дээр зохион
байгууллаа. Хүүхэд өсвөр үеийнхэнд цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс
өөрийгөө болон бусдыг хамгаалах, хувийн мэдээллээ нууцлах, үл таних хүнийг
найзаар хүлээн авахгүй байх зэрэг учирч болох эрсдлүүдийг танилцуулж хүүхдүүдэд
зөв хэрэглээг уриалж, багш ажилтан албан
хаагчид, эцэг эхчүүдэд хүүхдүүддээ хяналт тавьж эрсдэлээс урьдчилан сэргийлж
ажиллахыг анхаарууллаа.
Тус
өдөрлөгийн үйл ажиллагаанд БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтэсийн дарга цагдаагийн
хурандаа Б.Оюутболд, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ж.Цогбаяр, БЗД-ийн
прокурор болон Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн
ирж оролцсон. Нийт хүүхдүүдэд мэдээлэл өгч урьдчилан сэргийлэх сургалт
нөлөөллийн ажлыг хийхээс гадна “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүүхдүүдэд уран
бүтээлээсээ толилуулж бэлэг барьсан ба хүүхдүүд маш их талархан хүлээж авлаа.
БЗД-ийн
цагдаагийн 3-р хэлтэсийн дарга цагдаагийн хурандаа Б.Оюутболд хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаж, эд мөнгө, сэтгэл
санаа, бие махбодиор хохирч гэмт хэрэгт холбогдож байгаа талаар мэдээлэл хийж цахим орчин дахь болзошгүй халдлагаас өөрийгөө болон гэр
бүлээ хамгаалах, хүүхдийнхээ нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих,
нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим гэмт хэргээс хамтдаа
сэргийлэхэд уриалсан.
Эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол
хамтран зохион байгуулж байдагт БЗД-ийн
цагдаагийн 3-р хэлтэсээс талархалаа илэрхийлж манай байгууллагад “Талархал”
гардуулан өгч цаашдын хамтын ажиллагаандаа амжилт хүслээ.
БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтэсийн хамт олны хүүхэд өсвөр
үеийнхнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн амар амгаланг сахин
хамгаалах хүндтэй их үйлсэд тань амжилт хүсье.
No comments:
Post a Comment