2018/10/02

АХМАДЫН БАЯР-2018


Ахмадын баярын өдрийг тохиолдуулан байгууллагын ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ. Хүүхэд залуучууд багш ажилчид ахмадынхаа сургаалыг сонсох зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 28- нд зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад үе үеийн төлөөлөл болсон 14 ахмад ажилтан оролцлоо.


Тус өдөрлөгийн хүрээнд ахмад ажилтнуудаа зориулсан баярын зоогт урьж 2018 онд шинээр бүтээн байгуулсан гэр бүлийн хувилбарт үйлчилгээний шинэчилсэн загвартай танилцуулж хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьсан.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ахмадууддаа багш нар, хүүхэд залуус урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж бүжгийн тэмцээн зохион байгуулж дурсгалын зураг авахуулан гарын бэлэг гардууллаа.





Байгууллагын 27 жилийн түүхэн замналыг бүтээхэд хувь нэмрээ оруулж, хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх хүндтэй үүрэг гүйцэтгэж явсан ахмад буурал багш ажилтнууддаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.


No comments:

Post a Comment