2018/10/10

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 24, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДӨР

Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж Боловсрол, шинжэх ухааны яам үзэж байна. Энэ баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр  дэлхий даяар БАГШ ТАНД талархал илэрхийлэх, хөдөлмөрийг нь үнэлэх, энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багшийн нэр хүндийг өргөх, улс үндэстэн бүрийн хөгжил цэцэглэлтэд багш нарын оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэх баярын өдөр  болгож байгаа билээ.
Багш хүн зөвхөн шинжлэх ухааны мэдлэгийг олгоод зогсохгүй амьдралын ухааныг зааж , хүүхдийн хүмүүжил төлөвшилд тодорхой хуь нэмэр оруулж  ирээдүйн эздийг хүмүүжүүлж байгаагаараа бусад мэргэжлээс онцлог бөгөөд нийслэлийн хэмжээн дэх зорилтот бүлгийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулан аав ээжийг нь орлон хүмүүжүүлэн төлөвшүүлэх ариун үйлсийг бүтээж байгаа манай байгууллагын багш ажилтан албан хаагчдын нөр их хөдөлмөрийг үнэлээд барахгүй билээ.
Энэхүү баярыг угтан  10 дугаар сарын 04-ны өдөр багш ажилтнуудыхаа дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан ба  7 багийн 50 орчим тамирчид амжилттай оролцож тэргүүн байранд Биеийн тамирын багш Б.Хүрэлхүү ахлагчтай баг тэргүүлж, удаах байранд Бүлэг удирдсан нийгмийн ажилтан О.Идэрмөнх ахлагчтай  баг тамирчид шалгарлаа.

2018 оны 10 дугаар сарын 05-ны баярын өдөр багш нартаа зориулсан  өглөөний цайллага болон “БАГШДАА БАРИХ БИДНИЙ БЭЛЭГ” сэдэвт хүүхэд, залуусын хамтарсан урлагийн тоглолтоор баярын мэндчилгээ дэвшүүлж багш ажилчидаа баярлууллаа. 




 Мөн нийт багш ажилтнууд S resort  амралтын газарт амрангаа багш нарын баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон ба тус хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа багш ажилчидаа шагнан урамшууллаа. Хүүхдийн төлөө хийсэн бүтээсэн хөдөлмөрийг нь үнэлж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн төлөө” медалиар бүлэг удирдсан нийгмийн ажилтан Н.Цэрэндаваа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медиалаар мужаан Ш.Зулхуу, цахилгаанчин М.Цэдэвсүрэн нарыг шагнан урамшууллаа.


Цогцолборынхоо нийт багш, ажилтнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.












No comments:

Post a Comment