Л.Галмандах сантай хамтран хүүхдийн авьяасыг
нээн хөгжүүлэх, Л.Галмандах багшийн дууг хүүхэд бүрт зааж сургах, тэдэнд урлагийн боловсрол олгох
зорилгоор Хүүхдийн төвийн 8 гэр бүл, хүүхэд багачуудын дунд гоцлол дуу, хамтлаг
дуу, найрал дуу гэсэн төрлүүдээр тус уралдааныг зохион явууллаа.
Уралдааны гоцлол дууны төрөлд бага
нас, дунд нас, ахлах насны хүүхдүүд амжилттай оролцсон бөгөөд хамтлаг дуу болон
найрал дууны төрөлд гэр бүлээрээ оролцон шүүгчдээс өндөр үнэлгээ авлаа.
Урилгаар Л.Галмандах
сангийн тэргүүн Г.Тунгалаг болон тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн Н.Ашид, Хөгжмийн зохиолч С.Батболд нар оролцож уралдааны шүүгчээр ажилласан ба
Л.Галмандах сангийн зүгээс уралдаанд
шалгарсан авьяаслаг хүүхдүүд, багш нарт Л.Галмандах багшийн хүүхдийн дууны
цомог, номыг бэлэглэлээ.
No comments:
Post a Comment