2018/12/13

Дотоод хяналт шалгалт-2018


Байгууллагын үндсэн үйл ажиллагаа мэргэжлийн нийгмийн ажил үйлчилгээ болон туслах ажил үйлчилгээнд дотоод хяналтыг тавих жилийн ажлын төлөвлөгөөг жил бүр гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж ирсэн юм.
Хуваарийн дагуу 04-р сард Хүүхдийн болон Залуучуудын төвийн нийгмийн ажилтан сэтгэл зүйчид, 06, 08-р саруудад байгууллагын “Од” зуслангийн үйл ажиллагаа, 10 сард Амьдрах ухаан болон мэргэжлийн сургалтын  багш нар, 11-р сард Эмнэлгийн хэсэг, 12-р сард Аж ахуйн албаны ажилчдын   ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт гарган даргын зөвлөл болон “Мэдээллийн цаг”-аар бүх ажиллагсдад мэдээлэн хугацаатай зөвлөмж өгөөд байна. 
Шалгалтын дүгнэлтүүдээр нэгж бүрд зөвлөмж гарган өгч түүний мөрөөр зохиосон ажлуудыг эргэн үзэж биелэлтийг нь шалган зааварлах ажлуудыг тодорхой хугацаануудад гүйцэтгэж байна.
2018 оны хувьд байгууллагын хэмжээнд ноцтой асуудал зөрчил гараагүй бөгөөд нэгжүүд нь дүрмээр хүлээсэн үндсэн үүрэгт ажлаа зохих түвшинд гүйцэтгэж байна гэж дүгнэв.

No comments:

Post a Comment