Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг “Улс тунхагласны
баяр” хэмээн зарлаж бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг
билээ.Монгол улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан
анхны Үндсэн хууль мэндэлсэн, хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд найрамдах
засаглалд шилжсэн, Монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан
тогтоосон түүхэн чухал өдрийн талаарх мэдээллийг хүүхэд залуучуудад түгээх
сурталчлан таниулахаар баярын комиссын гишүүд олон ажлыг зохион байгуулж хүүхдүүдийнхээ мэдлэг
чадварыг нэмэгдүүллээ.Үүнд :
·
Улс
тунхагласны баярыг тэмдэглэх болсон тухай мэдээллийг өгсөн
·
”Төрийн
бэлгэдэл ” төрийн туг, соёмбо, сүлд, далбааны утга учрыг таниулах сургалтыг хүүхдийн
өөрөө удирдах зөвлөлтэй хамтран зохион байгуулсан.
·
Тусгаар
тогтнол танин мэдэхүйн самбар гаргаж 7 хоног ажиллуулсан
·
“Тусгаар
тогтнол” баримтат киног үзүүлж эх түүхийн жимээр аяласан.
·
Тусгаар
тогтнол шүлгийг нийт хүүхдүүд, багш нар цээжилж бие биедээ уншиж үндэсний хувцсаараа
гоёж нэг өдрийг монголоороо бахархан өнгөрүүллээ.
·
“Хамтдаа”
асуулт хариултын хөгжөөнт тоглоом тоглон танин мэдэхүйн мэдлэг мэдээллээ
сэргээн санаж, бататгасан.
·
11.26-ны
өдөр Монгол судлаач Шинжээравдан сур харваач Сосорбурам нарыг урьж “Монгол
хүмүүний мөн чанар” сэдвээр сонирхолтой лекц ярилцлагыг зохион байгуулсан.
·
Тусгаар
тогтнолын баярын өдөр Цогцолборын 9 хүүхэд Төрийн ордонд зохион байгуулагдсан
андгай өргөх ёслолд оролцож Монгол улсын иргэн гэдгээрээ бахархсан ач холбогдол
бүхий ажил болсон.
No comments:
Post a Comment