Худалдаа Хөгжлийн Банк 28 жилийн ойгоо угтан зохиож байгаа сайн үйлсийн аяны хүрээндээ Монгол улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын мэдлэг боловсролын оюуны үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан тус Цогцолборын номын санд Монголын газрын зургийн хэлбэртэй номын тавиурыг олон сонирхолтой номын хамтаар хүлээлгэн өгөх нээлийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагаанд Худалдаа Хөгжлийн Банкны Маркетингийн газрын ахлах менежер М.Мөнхбаясгалан, Цогцолборын дарга Б.Лхамсүрэн, Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн сурагч Б.Энхзул нар тууз хайчлан ёслолын ажиллагааг нээлээ.
Хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх номноос гадна, эмч, багш, нийгмийн ажилтнуудын мэдлэг чадварыг хөгжүүлэх олон төрлийн шинэ номтой болсондоо манай хамт олон баяртай байна. Хүүхдийн сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэнд баярлалаа.
Хүүхдийн төлөөх сайн үйлс бүхэн дэвжих болтугай
No comments:
Post a Comment