2018/12/31

Хүүхэд-залуусын “Мөрөөдлийн шинэ жил”

Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг “Мөрөөдлийн шинэ жил”-ийн үйл ажиллагаагаа 2018 оны 12-р сарын 26 ны өдөр амжилттай болж өндөрлөө. Хүүхэд- залуусын маань шинэ жилийн баярын үйл ажиллагаанд хамтран ажилладаг төрийн болон  ТББ—уудын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж хүүхдүүдтэй хамтран дуулж бүжиглэн баярын мэндчилгээ дэвшүүлж нэгэн өдрийг баяр баясалаар дүүрэн өнгөрүүлсэн.  Бид 2018 оныхоо амжилт бүтээлээ дүгнэж оны шилдэгүүдээ шалгаруулан байгууллагын болон дээд газрын шагналуудаар шагнан урамшуулсан.
Үүнд:
Оны “Шилдэгийн шилдэг” хүүхэд-Э. Отгонбаяр
Оны”Авъяаслаг”хүүхэд Б.Алтанбагана
Оны”Спортлог” хүүхэд О.Баяндаваа
Оны” Хөдөлмөрч хүүхэд Н.Отгонсувд
Оны “Оюунлаг” хүүхэд Н.Монголзаяа
Оны “Шилдэг” Залуу Ж.Гомбо-Эрдэнэ
Оны” Хөдөлмөрч” Залуу Д.Мягмархүү
Тэргүүний уншигч Нацагдорж тэмдэгтэн Н.Солонго
Ахиц амжилтийн эзэн Г.Тэмүүлэн
Ахиц амжилтийн эзэн Ө.Анударь
Идвэхитэн сурагч Х.Гантулга
Хүмүүжилтэй сурагч А.Итгэлбаатар
Хүмүүжилтэй сурагч Г.Аззаяа
ЗГХАгентлаг ГБХЗХГ-ын “Авъяас” медаль Ж.Ерөөлт
ЗГХАгентлаг ГБХЗХГ-ын “Шилдэг хүүхэд” медаль Х.Анхбаатар
МХО-ын “Эрдэм” мөнгөн медаль Н.Баатаржав, Б.Анхаа нар шагнагдлаа
Сурч хөдөлмөрлөх их үйлсдээ амжилт гарган үеийн нөхдөө хошуучилсан хүүхэд, залуустаа баяр хүргэж цаашдын сурлага урлаг спортондоо дахин амжилт гарахыг хүсэн ерөөе.

 Тав тухтай орчин нөхцөлөөр хангаж  хүүхдүүдэд баярын бэлэг өгсөн Бодь бадмаараг рестороны хамт олонд талархал илэрхийлье. Мөн хүүхдүүдэд баярын мэндчилгээ хүргэж өөрийн нэрийн бүтээгдэхүүнээсээ бэлэглэсэн “Жүр үр”,”Очирдагинас”,”Витсома” ХХК-ын хамт олонд баярлалаа.














  








Хүүхдийн төлөө сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

No comments:

Post a Comment