2018
оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, угтан золгож буй 2019 оноо өрнүүн их амжилтаар
угтаж байгууллагын багш ажилчдыхаа “Шинэ жилийн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн
өнгөрүүлж оны шилдэгүүдээ шалгаруулан алдаршууллаа. Цогцолборын дарга Б.Лхамсүрэн
баярын үйл ажиллгааг нээж үг хэлэн, мөн нэгж бүрээс хамт олондоо зориулан чин
сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.
2018 онд ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан дараах хүмүүсийг шагнаж урамшууллаа. Үүнд:
- Оны шилдэг нэгжээр хүүхдийн төвийн хамт олон
- Байгууллагын хөдөлмөрийн аваргаар “Smile” бүлгийн бүлэг удирдсан нийгмийн ажилтан О.Идэрмөнх
- НХГБХГ -ын шилдэг залуу алтан медалиар “Family” бүлгийн Бүлэг удирдсан нийгмийн ажилтан С.Дашням, Од зуслангийн манаач Ж.Отгонбаатар нар шагнагдлаа.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдэгээр АА-н дарга Б.Мөнхдалай
- НХХ-ийн яамны хүндэт жуух бичгээр Сэтгэлзүйч С.Энх-Оюун нар шагнууллаа
- Цогцолборын хүндэт тэмдгийг Хүний нөөцийн ажилтан Б.Дамдинсүрэн, жижүүр Б.Ариунаа нарт цогцолборын дарга Б.Лхамсүрэн гардууллаа
Байгууллагын
ажилчдын дунд зохион байгуулагдсан 6-н төрөлт спортын тэмцээний тэргүүн байрыг “Мөрөөдлийн”
баг хамт олон, Гэр бүлийн хувилбарт үйлчилгээг амжилттай нэвтрүүлж нийт 12 сая төгрөгийн тохижилтын ажлыг хийснээр Залуучуудын
төвийн хамт олон тэргүүн байр эзлэн талархал мөнгөн шагнал, Хүүхдийн төвийн “НАРХАН” бүлгийг
тохижуулсан Н.Оюунцэцэг ахлагчтай баг хамт олон дэд байрыг эзлэн талархал мөнгөн
шагналаар шагнагдлаа.
Энэ үдэш Өвлийн өвгөн бэлгээ гардуулан,
цасан охид бүжин цэнгэж, хүрэлцэн ирсэн зочдын дунд хөгжөөнт тоглоом тоглуулж, азын сугалаа
сугалуулсан ба нийт 10 азтан шалгаруулж
супер азтанаар Сантехникч Зоригтбаатар шалгарлаа.
Энэхүү
баярын үйл ажиллагааг Хүүхдийн төвийн хамт олон хөтөлбөрийн дагуу амжилттай
сайн зохион байгуулж хамт олныхоо баярыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэн
өнгөрүүллээ.
No comments:
Post a Comment