2018/12/21

“ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨХ МИНИЙ МӨРӨӨДӨЛ”



Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн Соёлын төвтэй хамтран “ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨХ МИНИЙ МӨРӨӨДӨЛ” сэдэвт гар зургийн уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулсан ба тус уралдаанд ЕБ-н сургуулийн хүүхдүүд уран бүтээлээрээ оролцлоо. 
Уралдааны зорилго нь Махатма Гандигийн энх тайвныг дэмжих үзэл, сургаалийг таниулах, хүүхэд багачуудад эв нэгдэл, энх тайван байхын утга учир, үнэ цэнийг ойлгуулахыг зорьсон ба бага, дунд, ахлах, гэсэн 3 насны ангилалаар зохион байгуулагдсан.
Тус уралдаанд Хүүхдийн төвийн Гэрэлт Ертөнц зургийн дугуйлангийн хүүхдүүд бүтээлээ илгээж амжилттай оролцсон юм. Уралдаанд  Э.Амарзаяа, Н.Хүслэн, Б.Анхчимэг, О.Түмэнжаргал, Г.Аззаяа, Л.Энхзаяа, Н.Монголзаяа, И.Тэнгис, Н.Сүхбаатар, Б.Насанжаргал, Э.Түмэннаст гэсэн 11 хүүхэд амжилттай оролцсоноос дунд насны /11-14/ ангилалд “SMILE” бүлгийн И.Тэнгис Тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Өөрийнхөө авъяас чадварыг хөгжүүлэн амжилттай оролцсон нийт хүүхдүүддээ болон тэргүүн байрын шагналт И.Тэнгисдээ баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.

No comments:

Post a Comment