2019/01/30

“ЦАСНЫ БАЯР”


        Хүүхдүүдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх цэвэр агаарт нэг өдрийг баяр баясгалантай өнгөрүүлэх 2019.01.28-нд Sky resort цанын баазад нийт 68 хүүхэд, залуучуудын хамтаар  цогцолборын хүүхэд-залуучуудын нэгдсэн “Цасны баяр”-ын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Цанын баазын зүгээс аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч бага насны хүүхдүүд чаргаар, залуучуудын төвийн залуус цанаар гулгацгаасан.

      3 насны ангиллаар цасны сумо, бүлгүүдийн дунд олс таталтын тэмцээнүүдийг зохион байгууллаа. Ахлах насны ангилалд Д.Даваадалай түрүүлж, 2-р байрт Г.Мөнхжаргал, дунд насны ангилалд О.Билгүүн, Н.Хүслэн нар тэргүүлэн, 2-р байрт Н.Сүхбаатар, бага насны ангилалд Б.Нямжаргал, О.Амин-Эрдэнэ нар түрүүлсэн.
            Энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион байгуулахад биднийг дэмжин хамтран ажилласан Sky resort цанын баазын хамт олонд талархлаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.





No comments:

Post a Comment