Жаахан шаргын аялгууг
гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар малхины үзүүрийг
анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн
зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг
голомт тойруулан зөрүүлээд
Ганцхан монгол цагаан
сарын сар шинийн мэнд дэвшүүлье
Учран золгож буй Урвуулагч хэмээх Гахай жилийн сар шинийн баяраа угтан
хүүхэд залуучуудад монгол ёс заншил, тоглоом наадгайн өртөөчилсөн аялал,
битүүний өдрийн бөхийн барилдаан, шинийн нэгний золголтын үйл ажиллагааг зохион
байгууллаа. Сар шинийн баяраа дуу хууртай, ардын ёс уламжлалаа дээдлэж
хүндэтгэн өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Битүүний өдөр нийт
хүүхдүүд багш ажилчдынхаа дунд 3 насны ангилалаар үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж
үзүүр түрүүний шилдэг бөхчүүдээ шалгарууллаа.
Ø
Дунд насны төрөлд: Түрүү бөхөөр Смайл бүлгийн Н.Сүхбаатар, Үзүүр
түрүүнд Сансар бүлгийн Б.Хишигбаяр
Ø
Ахлах насны төрөлд: Түрүү
бөхөөр Ү.Идэрбямба, үзүүр түрүүнд Э.Даваадалай
Ø
Насанд хүрэгчдын ангилалд:
Цогцолборын багш ажилчид барилдаж Түрүү бөхөөр Биеийн тамирын багш, Сумын заан
О.Бямбацэрэн, үзүүр түрүүнд Family бүлгийн багш О.Дашням нар уран мэхийг уралдуулан
барилдаж хурсан олныг баярлууллаа.
Шинийн нэгний өглөө Цогцолборын дарга Б.Лхамсүрэн болон
нэгжийн дарга нар нийт хүүхдүүдтэй золголт хийж сар шинийн гарын бэлгээ
гардууллаа. Шинийн 4-ний билэгт сайн өдөр байгууллагын багш ажилчид сар шинийн
золголтоо хийж ахмад настнуудаа хүндэтгэлээ. Хүүхдийн дуу хоолой цангинасан их
өргөөнөөс гавьяаны амралтандаа гарсан 14-н ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн сар
шинийн гарын бэлгийг гардуулан өгсөн.
Нийт хамт олондоо шороон Гахай жилдээ элгээрээ энх
амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
No comments:
Post a Comment