Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус Цогцолборын дунд, ахлах насны охид, хөвгүүдийн дунд үс сүлжих орчин үеийн чиг хандлагыг сурталчлах зорилгоор “Үс сайхан бол зүс сайхан” уран сүлжилтийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Өвөрмөц онцлог, хэлбэрээр зохион байгуулагдсан тус тэмцээний үеэр багш нар хүүхэд, залуусын төлөөлөл болсон авьяаслаг хүүхдүүд багш, ажиллагсад, хүүхдүүддээ урлагийн тоглолт, ая дууны мэндчилгээг өргөн дэвшүүллээ. Уг үйл ажиллагаагаар хүүхдүүдийн бүтээлч чадвар, уран сэтгэлгээ, санаачлагатай байдал зэрэг чадваруудыг илүү хөгжүүлж өгсөн ба цаашид өөрийгөө хөгжүүлэх урам зоригийг төрүүлсэн үр дүнтэй ажил боллоо. Тэмцээнд охид хөвгүүд нийлсэн 17 оролцогч уран сүлжилтүүдийг хийж сонирхуулсан бөгөөд хамгийн шилдэг манеканыг мөн шалгаруулсан юм.
Тэмцээнд амжилт гарган оролцсон хүүхэд, залуустаа тууз, өргөмжлөл, талархал, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
No comments:
Post a Comment