2019/03/15

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ


Монгол ардын хувьсгалт цэрэг 1921 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хиалт хотыг чөлөөлж ялалт байгуулсныг онцлон тэмдэглэж энэ өдрийг “Хувьсгалт цэргийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Харин 2003 оноос эхлэн энэ өдрийг зөвхөн “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР” болгон цэрэгт алба хаасан, хааж байгаа, хаах нийт иргэдийн баяр болгон тэмдэглэхээр УИХ-аас тогтоосон. Энэ нь нөгөө талаараа цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залууст цэрэг эх оронч хүмүүжил олгох түүгээрээ бахархах ач холбогдолтой гэж үзсэн юм.
Энэхүү баярын өдөр хүүхдийн төвийн эмэгтэй багш нар цогцолборын нийт эрэгтэй багш ажилтан, албан хаагч нартаа Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан түүхт 98-н жилийн ой, “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ийн мэндийг дэвшүүлэн ая дууны мэндчилгээ хүргэж, байгууллагын шинэ долоо хоногийн мэдлээллийн цагийг эхлүүллээ.
Энэ өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай  үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баяр төдийгүй, бүх монгол түмний бахархалт өдөр юм.
Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Нийт эрчүүд хөвгүүддээ зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэнд хүргэе.






No comments:

Post a Comment