Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахын тулд:
1. Хүнсний кг-ын бараа, төрөл бүрийн будаа, жимс, сүү сүүн бүтээгдэхүүн
2. Мах, махан бүтээгдэхүүн
3. Гурил, гоймон
4. Хүнсний ногоо болон хоол амтлагч
5. Чихэр, жигнэмэг, ундаа, дарсан ногоо, савласан хүнсний бүтээгдэхүүн гэсэн 5 багцаар 02.28-ны өдрийн даргын А/06 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо худалдан авах ажиллагаа нээлттэй тендерийг зохион байгууллаа. Бэлтгэн нийлүүлэгчээр 4 багцад тендер шалгаруулалтын урилгыг зарлан мэдээлж 04.05-ны өдөр нээлтийг хийж, тендерт шалгарсан Алт сар ХХК, Хүдэр цонж ХХКомпаниудтай гэрээ байгуулсан. 03.22-нд дээрхи хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Харьцуулалтын аргаар тендер зарлан 3 байгууллагад үнийн санал ирүүлэх албан бичиг хүргэж 1 байгууллагаас үнийн санал ирүүлсэн. Мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчээр Дарь угтаал ХХК-ыг сонгон шалгаруулсан байна. Эдгээр компаниуд нь гэрээний дагуу хугацаандаа чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан бараа, материалуудыг нийлүүлж байна.
No comments:
Post a Comment