2019/04/08

МАНАЙ ХҮҮХЭД, ЗАЛУУС “МОНГОЛ ХҮҮХДҮҮД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-2030” АНХДУГААР ХЭЛЭЛҮҮЛЭГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО


Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хамтран зохион байгуулсан “Монгол хүүхдүүд тогтвортой хөгжлийн зорилго-2030” анхдугаар хэлэлцүүлэгт 9 дүүргийн төлөөлөл болсон манлайлагч хүүхдүүд оролцов Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборыг төлөөлж 5 хүүхэд оролцон хүүхдийн асрамж халамжийн төвүүд болон ЕБС-ийн сурагчдын  нийгэмд туслгамдсан асуудлуудаар бэлтгэсэн илтгэлүүдийг анхааралтай сонсож “Ядуурал, боловсрол, жендэрийн тэгш байдал, цаг уурын өөрчлөлт” зэрэг нийгэмд тулгамдсан асуудлуудаар өөрсдийн үзэл бодлоо хуваалцлаа.   

Үе тэнгийнхний бэлтгэн хэлэлцсэн итгэлүүдээс Гёте сургуулийн 8 дугаар ангийн сурагч У.Номундарь “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол” сэдвээр  итгэл бэлдэж хэлэлцүүлсэн нь хүүхдийн нүдээр утааны асуудлыг хөндөн,  хүүхэд, томчуудын анхаарлыг татсан сонирхолтой илтгэл болсон.
Энэхүү хэлэлцүүлэгт хүүхэд залуус оролцсоноор үе тэнгийниэнтэйгээ үзэл бодлоо хуваалцан, нийгэмд тулгамдсан асуудлыг өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлаж, түүнээс гарах арга зам, шийдлийг эрэн хайсан үр өгөөж, ач холбогдолтой  арга хэмжээ болж өндөрлөлөө.




No comments:

Post a Comment