Нийслэлийн
нийтийн биеийн тамир, спортын хорооноос “Эрүүл ажлын байр- Эрүүл амьдралын
хэв маяг” сэдвээр сургалт зохион байгууллагдлаа.
Сургалт семинарт Цогцолборын арга зүйч Б.Сүрэнцэцэг, биеийн тамирын багш
О.Бямбацэрэн нар оролцов. Сургалтад
төрийн болон төрийн өмчит 20 гаруй байгууллагууд оролцсон ба “Эрүүл ажлын байр-Эрүүл амьдралын хэв маяг ” сэдвээр нийтийн биеийн
тамирын хөгжлийн хэлтсийн дарга гавьяат тамирчин А. Болдмаа лекц хийлээ. Мөн
зөв хоололтын ач холбогдол, дасгал
хөдөлгөөн хийх аргачлалын талаар Хан уул дүүргийн ЭМН-ийн арга зүйч Б.Соёлмаа, эмнэлэгийн анхны
тусламж үзүүлэх аргачлалыг түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд нар практик дээр хийж
арга зүйн зөвлөгөө мэдээлэл
өглөө. Нийслэлийн биеийн тамир, спортын шилдэг хамтлагийг шалгаруулж
шагнаж урамшуулсан бөгөөд сургалтад хамрагдсан
нийт хүмүүст сорил авах аргачлалыг зааж маш сонирхолтой сургалтыг зохион
байгуулав.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment