“Нэг бүс, нэг зам-Гар гараасаа атгая” олон улсын хүүхдийн арга хэмжээ
энэ сарын 12-25-ны өдрүүдэд 2 дахь жилдээ БНХАУ-д зохион байгуулагдлаа. Шанхай,
Чунчин, Чэндү, Жухай хотуудад зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Хятад, ОХУ,
Монгол, Камбож, Вьетнам, Лаос, Мьянмар, Тайланд, Казахстан, Пакистан зэрэг 10 гаруй улсын ерөнхий
боловсролын сургуулийн 10-12
насны 90 гаруй шилдэг сурагчид оролцов.
БНХАУ-ын “Сайн үйлсийн нийгэмлэг”-ээс зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотноо
зохион байгуулагдсан “Монгол, Хятадын найрамдалт харилцаа”, “Хятад дууг хэн
сайн дуулах вэ?”, “Миний бүтээл” зэрэг сэдэвт зураг, дуу, гар урлалын бүтээлийн
уралдаанд шалгарсан “Монголын Хүүхдийн ордон”, “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн шилдэг сурагчид болон манай төвөөс үе
тэнгийн найз нөхдөөсөө сурлага хүмүүжил авъяас чадвараараа шалгаран тэнцсэн
Амгалан цогцолбор сургуулийн 5ж ангийн сурагч Б.Энхзул оролцсон юм.
Олон улсын арга хэмжээнд оролцсон сурагчид БНХАУ-ын Шанхай
хотын “Шинжлэх ухаан, технологийн музей”, “Чибао” эртний түүхт хотхон, Чунчин
хотын “Ардын их танхим”, “Дундад иргэн улсын гудамж”, орон сууцны дундуур
тавигдсан метроны бүтээн байгуулалт, Чэндү хотын “Панда үржүүлгийн газар”,
“Байгалийн музей”, Жухай хотын “Чанлун” аялал жуулчлалын төв,
“Хонконг-Жухай-Макаог” холбосон далай дээрх гүүр зэрэг олон түүх дурсгалт
газруудад зочилж, Хятадын түүх, соёл, өндөр технологийн хурдацтай эдийн засгийн
хөгжилтэй танилцсан.
Мөн төлөөлөгч хүүхдүүддийн хамт БНХАУ-ын дунд сургуулиудаар зочилон үе тэнгийн найз
нартайгаа хамтран зураг зурж, гар урлалын бүтээл хийж, урлагийн тоглолт үзүүлж,
спортын арга хэмжээнд оролцож, өөр өөрсдийн түүх соёл, ёс заншлаас харилцан
суралцсан ба Б.Энхзул маань
Цаатан бүжгээрээ мэндчилгээ дэвшүүлж Монгол улсаа олон улсад сурталчлан таниулж
үеийн нөхдийн хамт амжилттай оролцоод ирлээ.
No comments:
Post a Comment