НЗД-ын дэргэдэх ХЗСХТЦ-ын
Хүүхдийн төв нь Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан жил
бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөгөө 2019 оны
05 дугаар сарын 15- нд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр төвд
сурч амьдарч байгаа хүүхдүүд болон тэдний эцэг эх, ах дүү, төрөл садангийн хооронд гэр бүлийн эерэг
харилцаа, халуун дулаан уур амьсгалыг бий болгон эргэх холбоог сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах зорилгоор
тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан.
Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн
хүүхдийн байцаагч Ж.Цогбаяр хуулийн мэдээлэл болон “Зөв тусгал” аяны мэдээллийг
өгсөн. Мөн Дүүргүүдийн ГБХЗХГ-ын
мэргэжилтнүүд урилгаар хүрэлцэн ирж эцэг эх асран хамгаалагч нартай уулзан
хүүхдийн хүмүүжил төлөвшил, эцэг эхийн үүрэг хариуцлагын талаар харилцан
ярилцаж эцэг эхчүүдээс сонирхсон асуултад хариулт өгөн бидэнтэй хамтран ажилласан.
Хөтөлбөрийн
дагуу хүүхдүүд хамгийн дотны хайртай хүмүүстээ зориулан урлагийн тоглолт үзүүлж,
архины хор хөнөөлийн эсрэг жүжигчилсэн тоглолтын хэсгээсээ сонирхуулахын зэрэгцээ дугуйлан
секцэнд хамрагдаж хийж сурсан зүйлсийн дээж болох бүтээлийн үзэсгэлэнгээ сонирхууллаа.
Хүрэлцэн
ирсэн зочид хүүхдүүдийн мэндчилгээг халуун дотно алга ташилтаар хүлээн авч
хүүхдүүд их зүйлсийг сурч мэдэн авьяас билгээ хөгжүүлж, тав тухтай сайхан
орчинд өсч хүмүүжиж, төрийнхөө хайр халамжийг хүртэж байгаад талархаж эх үрсийн нүдэнд баясал тодорч, сэтгэл тэнүүн
байгааг харахад тэдний ээж аавынх нь
оронд ээж аав болсон багш нийгмийн ажилтан бидэнд нэн таатай байлаа.
Цагдаагийн Ерөнхий Газраас санаачлан
хэрэгжүүлж буй “ЗӨВ ТУСГАЛ”
хөдөлгөөнийг санал нэгтэйгээр дэмжиж, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх “Хүүхэд
таныг биш, Та хүүхдээ ойлгох ёстой” гэдэг уриалгыг дэмжин ажиллахаар болсон.Энэ жилийн өдөрлөгийн онцлог нь гэр бүлийн гишүүдэд хууль эрх зүйн мэдлэг
олгох, цагдаагийн байгууллага, дүүрэг хороодтой хамтран ажиллах хамтын
ажиллагаагаа бэхжүүлэн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй танилцуулж санал
бодлоо чөлөөтэй солилцсон үр дүнтэй ажил болсон.
Өдөрлөгийн
үйл ажиллагааны үеэр хамтран ажилласан
байгууллага болон эцэг эхчүүдтэй халуун яриа өрнүүлэн хөнгөн цайгаар дайлж тэдний санал сэтгэгдлийг сонсон сэтгэл
ханамжийн асуулга судалгааг авч тэдний
үнэтэй санал зөвлөгөөг цаашдын сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа тусгаж
ажиллахаар боллоо.
No comments:
Post a Comment