2019/06/03

ОД ЗУСЛАНГИЙН ЭЭЛЖИТ УРСГАЛ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭВ

Зуны хугацаанд хүүхдүүдээ байгалийн сайханд  ая тухтай амраах зорилгоор Од зуслангийн ээлжит засварын ажлыг  2019 оны 5 дугаар сарын 20 -с 5 дугаар сарын 27 ны хооронд 15 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэлээ.  Энэ ажилд бүлгийн багш нараас Г.Цэнд-Аюуш, Н.Цэрэнсугар,  биеийн тамирын багш  О.Бямбацэрэн нар аж ахуйн хамт олонтой  оролцож засвар үйлчилгээг хийсэн.  Энэ жил зуслан шинэ зохион байгуулалтаар ажиллахаар болсон тул ор, матрас, тавилгыг зөөж байрлуулах, будаг хийх, шинэ бие засах газрыг барих, усан бассейн хийх, мөн эмнэлэгийн 2 байшингийн дотор ханыг цэвэрлэж шал ханыг будах, хүүхдүүдийн өрөөний хаалга цонхыг засаж сэлбэх, зуслангийн 1 га талбайд төмс хүнсний ногоо тариалах  зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэхэд гар бие оролцсон.

Хүүхдүүдийнхээ зуны амралтыг ая тухтай өнгөрөөхөд зориулан бэтгэл ажлыг амжилттай хийсэн баг хамт олондоо талархалаа илэрхийлье.





No comments:

Post a Comment