Манай цогцолбор хүүхдийн баярын үйл ажиллагаагаа 2019 оны 05 дугаар сарын 31 өдөр зохион
байгуулж хүүхдүүдээ баярлуулсан олон
шинэлэг ажлыг хийлээ. Тус баярын үйл ажиллагаагаар багш нар хүүүхдүүддээ
урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж соёлч гэр бүл, соёлч хүүхдийг
шалгаруулан шагнал урамшуулал гардуулж “Нийслэлийн
шилдэг хүүхэд” медалиар 2 хүүхдийг шагнан урамшууллаа.
Сурлага, урлаг, спорт, хүмүүжлээрээ тэргүүлсэн Н.Хүслэн, Г.Тэгшбаяр нар Нийслэлийн
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алт, мөнгөн медалиар шагнуулж, соёлч
гэр бүлээр охидын Цоморлиг бүлэг , хөвгүүдийн Смайл бүлэг шалгарч үнэ бүхий зүйлээр шагнуулав. Мөн энэ баярын өдөр Тэмүүлэл бүлгийн сурагч
Т.Хэрлэн цаасан хайчилбар, цоолбор урлалын бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж авьяас
чадвараа олон нийтэд үзүүлж таниуллаа.
Багш нараас баярын сюрприз болгон бэлдсэн 12 төрлийн азын сугалааг хүүхдүүдийн дунд зохион байгуулж баярын азтануудаа тодруулсан.
Түүнчлэн Этүгэн их сургуулийн Бага ангийн багшийн
оюутнууд манай төвийн 20 хүүхдэд хуйлмал
урлалын сургалт зохион байгуулж олон
шинэ бүтээл урласан ба тус бүтээлээрээ
баярын үеэр үзэсгэлэн гаргаж сурсан мэдсэн зүйлээ толиллуулсан.
Баярын үйл ажиллагаанд маань бидэнтэй хамтран ажилладаг “Цэцэглэх
ирээдүй холбоо” ТББ-ын төлөөлөл Сюлин, ”
Жогжоохон” цэцэрлэгийн хамт олон, “Этүгэн”
их сургуулийн багш н.Дуламханд болон
хүүхдүүдийг баярлуулахаар олон зочид хүрэлцэн ирсэн юм.
Хүүхдийн
эрхийг хамгаалах баярын үйл ажиллагааг тохиолдуулан хөвгүүдийн дунд 3 насны
ангиллаар үндэсний бөхийн барилдаан
зохион байгууллаа. Үүнд:
·
Ахлах насны ангилалд Family бүлгийн Э.Билгүүн түрүүлж, Тэмүүлэл бүлгийн Б.Насанжаргал үзүүрлэв.
·
Дунд насны ангилалд
Тэмүүлэл бүлгийн Б.Нямжаргал түрүүлж, Смайл бүлгийн У.Алдаргавьяа үзүүрлэв
Бага насны ангилалд Тэмүүлэл бүлгийн Б.Бямбажаргал түрүүлж, Сансар бүлгийн У.Эрдэнэжаргал нар үзүүрлэж үнэ бүхий зүйлээр шагнуулж урам зориг дүүрэн байлаа.
2019
оны 6 дугаар сарын 1-ны өдөр Цогцолборын
хүүхэд багачууд Монголын хүүхдийн ордны дугуйлангийн сурагчдын баярын тоглолтыг
үзэж сонирхон Нийслэлийн засаг даргын гарын бэлгийг гардан авч баяр хөөрөөр
дүүрэн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн.
Олон
Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тэмдэглэхэд нийгмийн хариуцлагынхаа
хүрээнд тусалж дэмжин хүүхдүүдийн маань баяр дээр баяр нэмж баярын бэлэг,
нэрийн бүтээгдэхүүнээсээ бэлэглэсэн “Заамар гоулд” ХХК, “ЭМ-СИ-ЭС” ХХК, “Очирдагинас”
ХХК болон өгөөмөр сайхан сэтгэлээр
хүүхдүүдийг баярлуулсан н.Хангай, н.Оюунзул нарын гэр бүлд талархалаа илэрхийлж
аз жаргал, ажлын амжилтыг хүсэн ерөөе
Цогцолборын нийт хүүхэд багачууддаа сурлага
урлаг спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
No comments:
Post a Comment