2019/10/22

“AZUKA FASHION” тэмцээнд оролцлоо

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “ӨНӨР ДЭЛХИЙН ХҮҮХДҮҮД” ТББ-аас Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй асрамж халамжийн төвүүдийн дунд сурагчдын авьяас  ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд нь дэмжин туслалцаа үзүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулсан “AZUKA FASHION  анхдугаар наадамд Чимэглэх урлал, оёдлын дугуйлангийн 13-15 насны хүүхдүүд гар урлал, хувцас загварын төрлөөр амжилттай оролцлоо.
            Оёдлын дугуйлангийн  Б.АнхчимэгН.ХүслэнГ.Олзбаяр,Ө.Өнударь, Н.Отгонсувд, Г.Уранзаяа, Э.Энх-Учрал, Э.Энхзаяа, Г.Аззаяа нар өөрсдийн зохион бүтээсэн өдөр тутам, гоёлын даашинзны коллекцуудаар амжилттай оролцолоо.
Г.Уранзаяа загвар өмсөгчийн төрөлд 2 дугаар байр мөн загвар зохион бүтээгч 3 дугаар байранд шалгарсан.
Б.Анхчимэг загвар зохион бүтээгчийн төрөлд 2 дугаар байранд шалгарч морин хуурын сургалтанд 1 жил суралцах эрхийн бичгээр шагнуулсан.
Г.Аззаяа өхөөрдөм мисс шагналтай, бүжиг, загварын дугуйланд 1 сар суралцах эрхийн бичгээр шагнуулсан.
А.Анужин загвар зохион бүтээгчийн төрөлд 1 дүгээр байранд шалгарч ИЗИС-н дүрслэх урлаг дизайны академд 1 жил 100үнэ төлбөргүйгээр суралцах эрхийн урилгаар шагнууллаа.

             Чимэглэх урлалын дугуйлангийн 8 сурагч цаасан хуйлмал бүтээлээр амжилттай оролцож Б.Насанжаргал Их засаг ОУИС-ын ХАРЬЯА ДҮРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙНЫ АКАДЕМИЙН 50%-ийн хөнгөлөлттэй СУРАЛЦАХ ЭРХИЙН УРИЛГААР шагнагдлаа.







No comments:

Post a Comment