2019/10/15

ӨНӨР ӨТГӨН АЙЛЫН БАЯР ЖАРГАЛААР ДҮҮРЭН НЭГ ӨДӨР

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 2019-2020 оны шинэ хичээлийн жил “Эрдмийн баяр”-ыг тохиолдуулан дотоодын хүүхэд хөгжүүлэх дугуйлан секцүүдийн нээлтийн үйл ажиллагааг 10 дугаар сарын 04- ний өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа, багш нарын баярыг угтсан бэлтгэл ажлын хүрээнд цогцолборын хүүхдийн оролцооны “Амжилтын хөтөч” клубийн гишүүдээс санаачлан “Талархлын аян”-г зарлан зохион байгуулсан.



Манай цогцолборын нэгэн чухал  үйл ажиллагаа болох зорилтот бүлгийн хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох, сургууль завсардалтыг таслан зогсоох, бичиг үсгийн чадварыг сайжруулах Дотоодын албан бус сургалтыг БЗД-ийн Насан туршийн боловсролын төвийн нэг анги болгон хичээллүүлж байгаа билээ. “Эрдмийн баяр”-аараа суралцагч хүүхдүүдээ урамшуулан цаашид улам сайн суралцахыг ерөөж  хичээлийн хэрэгсэл гардуулан өгсөн.  

Мөн Залуучуудын төвийн “Үсчин” сургалтад хамрагдсан залуус чадамжийн гэрчилгээгээ гардан авч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэн ажилтай орлоготой монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаа. 


Хөтөлбөрийн дагуу цогцолборын дуу хөгжим, бүжгийн сургалтын хүүхдүүд өнгөрсөн жилийн туршид сурсан мэдсэн зүйлсээ тайлагнан багш нар найзууддаа  зориулан урлагийн тоглолтын хэсгээсээ үзүүлэхийн  зэрэгцээ дугуйлан секцэнд хамрагдаж хийж сурсан зүйлсийн дээж болох “Бидний урлан” бүтээлийн үзэсгэлэнгээ сонирхууллаа. 



Мөн эрдмийн баяраа угтан багш ажилчдын дунд “Нөхөрсөг” гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. 



Өдөрлөгийн дэд хэсэг болох “Хүндэтгэлийн хөнгөн хүлээн авалт”-д хүүхэд багачууд нийт хамт олноороо уригдан тогооч багш нар болон тэмдэглэлт өдрийг зохион байгуулах комиссоос бэлтгэсэн баярын ширээнд суун харилцан санал сэтгэгдлээ  хуваалцаж хүүхдүүд цаашид ихийг сурч мэдэх, авьяас чадвараа хөгжүүлэх талаар халуун яриа өрнүүлцгээлээ. 



No comments:

Post a Comment