2019/10/17

ОЛОН УЛСЫН “ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”


2012 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэхүү өдрөөр “Охидоо хүндэлцгээе” уриатай хөтөлбөр боловсруулан тэмдэглэн өнгөрүүллээ.
        Байгууллагын хэмжээнд охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан болон охидыг ёс зүй, төлөвшил хүмүүжлийн  эерэг хандлагатай болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд нь туслах зорилгоор дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:
Ø  Өөрсдийн дуу хоолойг шийдвэр гаргагчийн түвшинд хүргэх зорилготой Охидын дуу хоолой” уулзалт ярилцлагыг байгууллагын даргатай зохион байгуулсан.
Ø  Амин-Найдвар эрүүл мэндийн төвтэй хамтран “Эмэгтэй хүний үнэ цэнэ” сургалт нөлөөллийн ажлыг хийсэн.
Ø  Байгууллагын хэмжээнд охидын эрхийн асуудалд анхаарал хандуулахыг уриалж “Охидод ээлтэй ертөнц” суртал ухуулгын самбар гарган олон нийтэд танилцуулсан.
Ø  Эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэх, хүйсийн тэгш эрхийг хангах зорилгоор “Хүчирхэг хөвгүүд” видео шторк үзүүлсэн.
Ø   “Биднийг сонс “Охидын эрх ба ялгаварлан гадуурхал” охидын эрхийн 3-р чуулганд төлөөлөгч 6 охин хамрагдан дуу хоолойгоо хүргэлээ.







No comments:

Post a Comment