2019/10/02

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Тус цогцолборт ажиллаж байсан үе үеийн багш, ажилчид ахмадуудаа урьж ахмадын баярын өдөр байгууллагын зүгээс хүндэтгэл үзүүллээ. Эмзэг бүлгийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө цаг зав, залуу нас, цуцашгүй хөдөлмөр авьяас чадвараа зориулан ажилласан ахмадууд маань өөрсдийн хийж бүтээсэн хөдөлмөрөөрөө бахархан дурсамж яриа өрнүүлсэн сайхан уулзалт боллоо.  Хүндэтгэлийн хүлээн авалтад ахмадууд өөрсдийн сэтгэлийн үгээ хэлж,  хөгжилтэй сайхан мөчүүдээ дурсаж, дуулж бүжиглэн, магтаал сайшаалаар дүүрэн өнгөрүүлсэн юм. Хүүхэд багачууд маань урлагийн тоглолт бэлтгэн үзүүлж, байгууллагын удирдлагын зүгээс гарын бэлэг гардуулан шинэ ургацын дээжээсээ ахмадууддаа хүртээлээ.







Ахмад буурлууддаа эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе!

No comments:

Post a Comment