2019/10/04

ДЭЛХИЙН АВАРГАДАА БАЯРЛАЛАА

“Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Пүрэвжавын Сэрдамба боксчин хүүхдүүдээ дэмжиж Дэлхийн аварга болсныхоо 10 жилийн ойг тохиолдуулан хүүхдүүдийг баярлуулж хэрэгцээт зүйлсээр нь дэмжлэг үзүүллээ.  П.Сэрдамба манай байгууллагын хэрэгжүүлж байгаа гэр бүлийн хувилбарт үйлчилгээг дэмжиж хүүхдүүдийг хөдөлмөрт сургах, бие даасан амьдралд бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг сайшаан өөрийн хувь нэмрээ оруулж Хүүхдийн төвийн хөвгүүдийн гурван гэр бүлд Haier брэндийн бүрэн автомат угаалгын машин бэлэглэлээ. Хүүхдүүд дэлхийн аваргадаа талархлаа илэрхийлж цаашид боксын спортоор илүү хичээж суралцахаа амласан бөгөөд сайн хүн болж төлөвшинө гэдгээ ч хэлж байлаа.
Монголынхоо хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө өөрийн сэтгэл зүрхээ зориулан дэмжиж тусалсан Дэлхийн аваргадаа нийт хүүхдүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье.


No comments:

Post a Comment