2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хангарьд ордонд нийслэлийн нийгмийн салбарын хэрэгжүүлэгч агентлаг, төсөвт байгууллагууд 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа НЗДТГ, Нийслэлийн Засаг Даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа даргад тайлагнасан ба тус уулзалт зөвлөгөөнд цогцолборын дарга, хүүхэд, залуучуудын төвийн эрхлэгч нар оролцож байгууллагын үйл ажилагааны танилцуулга, тайлан, тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын саналуудаа танилцууллаа.
Уулзалтаас Ш.Анхмаа дарга дээрх зөвлөгөөнийг сар бүр тогтмол харьяа агентлаг, газруудад ээлжлэн зохион байгуулах, байгууллагуудын удирдлага, албан хаагчид хуулийн хүрээнд ёс зүйтэйгээр ажил үүргээ чанартай гүйцэтгэж, харилцан уялдаа холбоотой ажиллах үүрэг чиглэл өглөө.
No comments:
Post a Comment