2019/10/07

МАНАЙ БАГШ АЖИЛЧИД ХБНГУ-ЫН ВҮППЕРТАЛ ХОТЫН АСРАМЖ ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дотоод хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ажилтан Д.Буянтогтохын удирдлагаар залуучуудын төвийн нийгмийн ажилтан М.Эрдэнэчимэг, багш Соёлгэрэл, Шинэчимэг, Сумьяабазар болон сайн дурын нийгмийн ажилтнууд ХБНГУ-ын Вүппертал хотын асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг 4 төрлийн байгууллагатай туршлага солилцоод ирлээ.

Үүнд:
1.    Залуучуудын асрамжийн төв: 15-21 насны хүнд нөхцөлд амьдардаг, хараа хяналтгүй, цагаачдын хүүхэд залууст асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг “Залуучуудын асрамжийн төв”

2.    Бага насны хүүхдийн асрамжийн үйлчилгээний үзүүлдэг SKJ асрамжийн төв”

3.    Гэр бүл хүүхдийн хоорондын харилцаа уур амьсгалыг сайжруулах үйлчилгээ үзүүлдэг “Эцэг эх, хүүхдийн төв”


4.    Өдөр өнжүүлэх хэлбэрээр хүнд нөхцөлд амьдардаг хүүхэд болон тэдний гэр бүлд  нийгмийн ажлын  үйлчилгээ үзүүлдэг “Өдөр өнжүүлэх”

зэрэг асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг 4 төрлийн байгууллагын багш ажилчид удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгуулж байгууллага бүрийн орчин нөхцөлтэй танилцаж хүндрэл бэрхшээл, ололт амжилт зэргийг хуваалцаж ажил үйлчилгээндээ нэвтрүүлэхэд ойр дөхөм санаа сэдлийг тусгаж авснаараа давуу талтай ажлыг зохион байгуулсан байна.







No comments:

Post a Comment