“Монголын хөл
бөмбөгийн одод” клубээс 2019 оны 06 дугаар сарын 27-29-ны хооронд Герман улсаас
ирсэн мэргэжлийн дасгалжуулагчидтай зуны 3 өдрийн сургалтыг “Бага тэнгэр дэх”
спорт цогцолборт зохион байгуулсан ба манай цогцолборын 30 гаруй хүүхэд
залуусыг хамруулж, спортын авьяас
чадварыг нь дэмжин хөгжүүлсэн.
Энэхүү сургалт, үйл ажиллагаа нь
Монгол улсад хүүхдийн анхны хөл бөмбөгийн академи байгуулагдах суурийг тавьж
байгаагаараа онцлог ач холбогдолтой бөгөөд ирээдүйн мэргэжлийн тамирчдыг
бэлтгэх зорилгоор Германы тал санхүүжүүлж байгаа ба Цогцолборын Залуучуудын
төвийн 2 тамирчин залууг Герман улсад хөл бөмбөгийн дасгалжуулагчаар бэлтгэх
асуудлаар талууд харилцан тохиролцлоо
2019/10/08
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment