2019/10/11

SUMMER CAMP-2019

 ХБНГУ-ын Нордрайн Вестфаллен мужийн Хаттинген хотод “Залуучууд - ардчилал ба олон ургальч үзлийн төлөө” уриан дор  зохион байгуулагдсан Олон улсын залуучуудын зуны хөтөлбөр “Summercamp – 2019”-д цогцолборын хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтнаар ахлуулсан 6 багш, нийгмийн ажилтнууд амжилттай оролцсон байна.
Уг арга хэмжээнд герман, ирланд, турк, монгол, арабын орнуудын дүрвэгсдийн төлөөлөл оролцсон бөгөөд залуучуудын өнөөгийн хөгжлийн чиг хандлага, үзэл бодол, хүсэл мөрөөдлийн талаар 4 ажлын хэсэгт хуваагдан ажиллаж харилцан туршлагаа хуваалцсан байна. 

Дээрх workshop-ууд нь залуучуудын үзэл санааг чөлөөтэй нээлттэй байлгах, өөрийн үзэл санааг зөв илэрхийлэх, бусдын үзэл санааг хүндэтгэх зэрэгт суралцуулж, хөтөлбөрийн урианы дагуу бүтээлүүдийг гаргаснаараа давуу талтай хөтөлбөр байсан юм.




Хотын захиргааны байранд мэтгэлцсэн нь: Дортмунд хотын захиргааны байртай танилцан нийгэмд тулгамдсан асуудлаар дээрх улс орны залуустай мэтгэлцэж үзэл бодлоо хуваалцсан.



Монголын өдөр:  Монгол улсын талаарх мэдээлэл хүргэхийн зэрэгцээ байгууллагын үйл ажиллагааг танилцуулж урлагийн тоглолт бэлтгэн  цаатан үндэстний бүжиг бүжиглэж орчин үеийн дуу бүжгийг сонирхуулж Цогцолборын авьяаслаг хүүхдүүдийн бүтээл, үндэсний цагаан идээ, чихэр шоколадаар дайлж өдрийг дурсамжтай улс эх орноо сурталчилж өнгөрүүллээ. 








No comments:

Post a Comment